mn GB
Mobile menu

2.735 КГ АЛТ НУУЖ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН БАЙНА

72342488 2447058558675538 2917187279736799232 n

Замын үүд дэх гаалийн газраар 2019 оны 10 сарын 17 ны өдөр Монгол улсын иргэн Т.Г нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Дэлгэрэнгүй: 2.735 КГ АЛТ НУУЖ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН БАЙНА

75 ШУУДАЙ НИЙТ 736.9 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ ГЭХ УРГАМЛЫН ХАТААСАН ҮНДЭСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

545dwd

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны 09 сарын 19-ны өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан ИСТАНА маркын суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын хатаасан үндэсийг тээвэрлэж улсын хилээр хууль бусаар гаргах гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Дэлгэрэнгүй: 75 ШУУДАЙ НИЙТ 736.9 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ ГЭХ УРГАМЛЫН ХАТААСАН ҮНДЭСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ УЛСЫН ХИЛЭЭР...

ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛДЭЭ НУУСАН 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭНИЙ ВАЛЮТЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

4545454

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүллээ. БНХАУ-ын иргэн C Y өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжэний валютыгхувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна.

Дэлгэрэнгүй: ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛДЭЭ НУУСАН 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭНИЙ ВАЛЮТЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

400 САЯ ГАРУЙ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ВАЛЮТЫГ ГААЛЬД МЭДҮҮЛЭЛГҮЙ БЭЛНЭЭР АВЧ ЯВСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

545454

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 10-ны шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна.

Дэлгэрэнгүй: 400 САЯ ГАРУЙ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ВАЛЮТЫГ ГААЛЬД МЭДҮҮЛЭЛГҮЙ БЭЛНЭЭР АВЧ ЯВСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

IMG-e1b55b31bcefb38f514d092151e8ebe0-V

Улаанбаатар хот дахь гаалийн газрын ачаа тээш дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсаас ирсэн 40 кг ачаанд гаалийн шалгалт хийхэд их хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүн илэрсэн байна. Тус барааны эзэмшигч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын иргэн К нь ачааг гэр ахуйн бараа гэж худал мэдүүлэн Панаксадтон тариа гэсэн шошготой 3000 ширхэг ампуль, Янгчусамнок гэсэн капсул 4150 ширхэг, Alendrongte capsules нэртэй капсул 1600 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн саатууллаа.

Дэлгэрэнгүй: ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

“УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАХАД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛЭЭС “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ”-Д 4 АСУУДЛЫГ ТУСГАВ

IMG 01854545

“Эмийн хууль бус эргэлт: Тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Дотоод хэргийн их сургуулиас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурал нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хууль бусаар эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйг тодорхойлох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, практикийн нэгдлийг хангах, эрдэмтэн судлаач, алба хаагчдын шинжлэх ухаанч санал, дүгнэлтийг сонсож, зөвлөмж гарган нийтийн хүртээл болгох зорилготой юм.

Дэлгэрэнгүй: “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС...

“ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

121212121

Хилийн албаны сургуулиас 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Дэлгэрэнгүй: “ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ...

“УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” ИЛТГЭЛ ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

IMG 0189

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газар үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойн арга хэмжээний онол, практикийн бага хурал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж хууль хяналтын байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас нийт гуч гаруй төлөөлөгчид оролцсон байна. Уг онол, практикийн бага хуралд 8 хүн өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж илтгэл тавьснаас 3 хүний илтгэлийг шалгаруулж шагнасан юм. Гаалийн байгууллагыг төлөөлж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат амжилттай оролцож түүний “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” сэдэвт илтгэл шагналт байранд шалгарсан байна.

Дэлгэрэнгүй: “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ”...

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ

logo

Гаалийн байгууллагаас 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 1326 удаагийн зөрчлийг илрүүлж, 1,7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлсэн байна.2017 2018 онуудтай харьцуулан үзвэл: Зөрчлийн тоо 23,3% -иар буурсан хэдий ч торгуулийн дүн 10,24% -иар, нөхөн төлүүлсэн татварынн дүн 84,3%-р өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй: ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ

ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

1231313215

Гаалийн байгууллага 2018 оны хагас жилийн байдлаар нийт 867 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 801 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 32 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 27 удаа гарснийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 78.1  тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 21.3 сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 120 гаруй сая төгрөг байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР