Хилийн албаны сургуулиас 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Энэ хуралд гаалийн байгууллагаас ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат “Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн Аюулгүй байдлыг хангах ажиллагааг боловсронгуй болгох асуудал” сэдэвт илтгэлээр оролцлоо.
Энэхүү сэдвээр Монголын гаалийн байгууллага эдийн засгийн бие даасан байдлыг ханган хөгжихөд тодорхой чиг үүрэг гүйцэтгэх, Дэлхийн худалдааг аюулгүй байлгах, худалдааг хөнгөвчилж багц стандартыг хэрэгжүүлэх зорилтыг танилцуулсан юм.
Мөн хилийн аюулгүй байдлыг хил хяналтын байгууллагууд хамтран хамгаалах замаар эх орны хөгжлийг түргэтгэх, хилийн хяналтын менежментийг сайжруулах, мэдээллийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд “Чөлөөт бүс”-ийн аюулгүй байдлыг хангах асуудлыг энэ илтгэлд хөндсөж асуудлыг хэлэлцүүлсэн байна.