Улаанбаатар хот дахь гаалийн газрын ачаа тээш дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсаас ирсэн 40 кг ачаанд гаалийн шалгалт хийхэд их хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүн илэрсэн байна. Тус барааны эзэмшигч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын иргэн К нь ачааг гэр ахуйн бараа гэж худал мэдүүлэн Панаксадтон тариа гэсэн шошготой 3000 ширхэг ампуль, Янгчусамнок гэсэн капсул 4150 ширхэг, Alendrongte capsules нэртэй капсул 1600 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн саатууллаа.