Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 10-ны шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна.
ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг онилон гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150000 америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан нь тогтоогдсон юм.
“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.