Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүллээ. БНХАУ-ын иргэн C Y өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжэний валютыгхувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна.
“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.