mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАДУУД ӨӨРСДИЙН ТАНХИМ, ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

delgets

Монгол Улсын Сангийн яам байгуулагдсаны 110 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын ахмадуудад зориулсан Ахмадын өрөө, танхимыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын байранд тохижуулж хүлээлгэн өглөө.

Ахмадын өргөө нь уулзалтын өрөө, спортын зарим төрлөөр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангагдсан тоног төхөөрөмж бүхий заал, танхимтай юм.  Ахмадуудыг хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлэх, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломж нөхцөлөөр хангаж, заал танхимыг бүрэн тохижуулж өгсөнд Гаалийн ерөнхий газрын удирдлага, хамт олонд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон ахмадуудаа төлөөлж Сангийн яамны Ахмадын хорооны дарга Г.Чимид нар талархал илэрхийллээ.  Сангийн яам болон 2 агентлагийн Ахмадын хороодод нийт 400  орчим ахмад хамрагддаг байна.

olon

gaali

IMG 2358

1Q8A6346