mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ ДАРГА НАРЫН 2021 ОНЫ УУЛЗАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

DSC 3417

   Монгол Улс, БНХАУ-ын Хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын 2021 оны уулзалтыг  Гаалийн ерөнхий газрын  Гаалийн хяналт, шалгалтын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс  хамтран  цахимаар зохион байгууллаа.

Монголын талаас Гаалийн ерөнхий газрын  Гаалийн хяналт, шалгалтын газар, Гаалийн бүрдүүлэлтийн газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Гаалийн эрсдэлийн улирдлагын хэлтсийн төлөөлөл, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Сайншанд, Бичигт дэх гаалийн газрын дарга нар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын газрын дарга, ахлах байцаагч нар оролцлоо.

Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын гаалийн дэд дарга, Хятадын талын холбоо баригч дарга Ванг Хуа, Хөх хотын гаалийн газрын Тамгын газрын дарга Сун И,Ариун цэвэр, хорио цээрийн хэлтсийн дарга Ванг Дун Шэнь, Амьтан ургамал, хорио цээрийн хэлстийн дарга  Фэн Юншэнь, Импорт, экспортын аюулгүй байдлын хэлтсийн дарга Жао Сунглан, Барааны хорио цээрийн хэлтсийн дарга Сайшаалт, Боомтын хяналт шалгалтын хэлстийн дарга Ду Пэй                               ,Хөх хотын гаалийн аж ахуй нэгжийн менежмент, бүрдүүлэлтийн дараах шалгалтын хэлтсийн дарга  Чанг Ши ин,Хөх хотын гаалийн газрын  Цагдаагийн газрын дэд дарга  Ху Чэньюн, Хөх хотын гаалийн  газрын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбарын дарга  Сүэ Жүниен,Хөх хотын гаалийн  газрын харьяа Сайханы гаалийн хоёрдугаар зэргийн ажилтан, орчуулагч  Хастунгалаг нар тус тус оролцсон байна.

     Энэхүү уулзалтаар 2019 оны протоколыг  хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал санаачлага гарган ажилласаны үр дүнд хилийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан гэж дүгнэсэн бөгөөд энэ  удаагийн уулзалтаар хоёр орны гаалийн байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа  гаалийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, цар тахлын  халдвараас сэргийлэх түр хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсэнтэй холбоотой  үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой асуудлуудыг  хэлэлцэж, санал солилцлоо. 

DSC 3426

DSC 3431

DSC 3419