Дэлгэрэнгүй: ТЯНЬЖИН, ЭРЭЭНЭЭС ИРЭХ ЧИНГЭЛГИЙН ТЭЭВРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ
“Гааль-Бизнесийн түншлэл-2021” цахим форумыг “Бараа нийлүүлэх олон улсын сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангахад Гааль-Бизнесийн түншлэлийг чиглүүлэх нь” уриан дор Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европын Холбооны Монголын худалдааг дэмжих ТRАМ төсөлтэй хамтран 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй: “ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2021” ЦАХИМ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Бүгд Найрамдах Солонгос улсын гаалийн байгууллагын “Эрэлч нохойн сургалтын төв" нь Ази, Номхон далайн бүс нутгийн сургалтын төв болж байгаатай холбогдуулан Дэлхийн гаалийн байгууллагын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвтэй хамтран Ази, Номхон далайн бүс нутагт орших улс орнуудын гаалийн байгууллагуудын эрэлч нохойн сургалтын төвүүдийг хамарсан цахим семинарыг 2021 оны 06-р сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Элчин сайд О.Оч 6 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микуриатай уулзав. Уулзалтаар Монгол Улс, Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) хоёрын хамтын ажиллагаа сүүлийн 30 жилийн хугацаанд өргөжин хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглэж, цаашид харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд талууд Ковид-19 вирусийн эсрэг дархлаажуулалтын явц, цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улс Дэлхийн гаалийн байгууллагад 1991 онд гишүүнээр нэгдэн орсноос хойш Гаалийн шинэчлэлийн төсөл, Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ (NCEN) хөтөлбөр, Хилийн хяналтын менежментийг сайжруулах техникийн туслалцаа, мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн удирдлага, Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хамтран амжилттай хэрэгжүүлж ирснийг Элчин сайд О.Оч уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Ноён Микуриа Монгол Улсын гаалийн шинэчлэлийн үйл явц амжилттай хөгжиж буйг сайшаан тэмдэглэж, ДГБ-аас Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд гаалийн үйлчилгээг цахимжуулах, тэргүүний техник, технологийн шилдэг туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэх, далайд гарцгүй хөгжингүй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.
Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй Худалдаан дэмжих ТРАМ төслийн хүрээнд ЕХ-ны хялбарчилсан үйл ажиллагааны талаарх онлайн сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7, 8, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй: “ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ” СЭДЭВТ СУРГАЛТ
Иргэн та ИБАРИМТ аппликейшн ашиглан хилээр орж ирсэн машины мэдээллийг авах боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон. Үүний дагуу гурван улсын ерөнхийлөгч нарын санаачилгаар Эдийн засгийн коридорын хөтөлбөр байгуулж, уг хөтөлбөрт “Зам, тээвэр; Аж үйлдвэрийн салбар; Хил, гааль, хорио цээр; Байгаль орчин; Шинжлэх ухаан, технологи, боловсрол; Хүмүүнлэг; Хөдөө аж ахуй; Эрүүл мэнд”-ийн салбарын 32 төсөл хамрагдсан.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Улаанбаатар хотын хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хуримтлагдсан иргэд, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулж төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар 2021.05.06 өдрөөс 2021.06.30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах боллоо.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-аас зохион байгуулж “КОВИД-19 ба Вакцины тэнцвэртэй байдал” сэдвийн хүрээнд бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Уулзалтад Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микурио оролцсон юм.
Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ СҮХБААТАР ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАВ