ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС АВНА УУ
https://www.csc.gov.mn/s/35/534
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд(ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цахимхэлбэрээр хуралдлаа. Энэхүү уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх НҮБ-ын замын зураглалбаталж, түүнд тусгасан ажлуудыг даруй эхлүүлэхээр болов.Энэхүү замын зураглалд дамжин өнгөрөх ажиллагаа, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, дижитал холболт, төр, хувийн хэвшил хоорондын яриа хэлэлцээ, COVID-19-ийн тархалтыг бууруулах чиглэлээр янз бүрийн талуудаас, түүний дотор ДГБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан болно.
Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДГХБО САЙД НАРЫН ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ
Дэлхийн Гаалийн Байгууллага 1985 оноос тус байгууллагын гишүүн хөгжиж буй орны гаалийн албан хаагчдын гаалийн мэргэшлийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий “Солилцооны хөтөлбөр”-ийг жил бүр англи, франц, испани хэл дээр зохион байгуулахаар эхэлсэн. Тус хөтөлбөрт өнөөдрийн байплаар 142 орны 900 албан хаагч (англи, франц, испани хэл) хамрагдаад байна.
Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” (FELLOWSHIP PROGRAMME 82) ЭХЭЛЛЭЭ
Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор МҮХАҮТ-д гадаад худалдаанд оролцогч хувийн хэвшлийн төлөөллийн хамт 2020 оны 9 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ УУЛЗАЛТ
Дэлгэрэнгүй: 205 КГ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЛАА
Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулалтын ажлууд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 600 сая юаний хөрөнгийг үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, гаалийн ажилтнуудыг мэргэшүүлэх, эрэлч нохойн сургалтыг зохион байгуулах, хар тамхи, мансууруулах төрлийн бодистой хамтран тэмцэх, гадаад худалдааны эргэлтийг өсгөж эрдэс бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа
Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутгийн дэд даргалагчаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гаалийн байгууллага 2020 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 2020-2022 онд ажиллахаар боллоо.
Үүнтэй уялдуулан 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан цахим ёслолын ажиллагаанд Дэлхийн Гаалийн Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ноён Кунио Микурия, Ази, Номхон Далайн Бүс нутгийн өмнөх дэд дарга Ноён М. Ажит Кумар (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гаалийн байгууллагын дарга) болон Бүгд Найрамдах Индонез Улсын Сангийн яам, Гаалийн байгууллагын 450 албан хаагчид оролцлоо.
Ёслолын ажиллагааны үеэр Дэлхийн Гаалийн Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ноён Кунио Микурия дэлхий нийтийн хэмжээнд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын энэхүү хэцүү цаг үед Гаалийн Байгууллагууд гадаад худалдааны тасралтгүй урсгалыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Гаалийн байгууллага ирэх гурван жилд бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад талархал илэрхийлж, бүс нутгийн гаалийн байгууллага болон Дэлхийн Гаалийн Байгууллага хооронд гүүр болж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн бүс нутгийн өмнөх даргалагч Ноён М. Ажит Кумар Ази, Номхон Далайн Бүс нутгийн үйл ажиллагааны цар хүрээний тэргүүлэх чиглэл, чиг үүргийг онцлон, цаашдын үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гаалийн байгууллага идэвхитэй хувь нэмрээ оруулна гэж онцолсон.
Шинээр сонгогдсон дэд даргалагч Ноён Хэрү Памбуди цаашид бүс нутгийн чадавхыг бэхжүүлэхэд тэргүүлэн, Дэлхийн Гаалийн Байгууллага болон гишүүн орнуудын хооронд гүүр болж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тэрээр гишүүн орнуудын хэрэгцээнд нийцсэн техникийн туслалцаа үзүүлэх, гаалийн байгууллагын хууль сахиулах болон худалдааг хөнгөвчлөх чиг үүргийг хэрэгжилтэд дэмжлэг болж, цахим хэлбэрээр мэдээлэл солилцох ажлыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэн ажиллахаа ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн.
Энэхүү арга хэмжээ нь КОВИД-19 цар тахлын үеэр Дэлхийн Гаалийн Байгууллага болон бусад олон улсын байгууллагын хамтын ажиллагаа цахим хэлбэрт шилжин, ёслолын ажиллагаа, хурал, цуглаан, уулзалт, сургалт тасралтгүй явагдаж байгааг илэрхийлсэн явдал боллоо.
Дэлхийн гаалийн байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн буюу 12 дахь жилийн гэрэл зургийн уралдааныг ДГБ-ын 2020 оны “Гаалийн байгууллага Хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” уриадор зарласан.
Эх орны дөрвөн зүг, найман зовхист Гаалийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчид болон та бүхний гэр бүлийнхэнд Монгол улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2013 онд байгуулагдаж, 2017 онд хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ далайд гарцгүй Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна. Монгол Улсад Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монголын Худалдааг Дэмжих-TRAM” төсөл Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо, түүнчлэн Гаалийн Ерөнхий Газарт дорвитой дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн билээ. Өнөөдөр бидний хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээнд энэхүү “Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны англи-монгол тайлбар толь бичиг”-ийг гаргаад байна.