mn GB
Mobile menu

ТИТЭМ ВИРУС: ХҮНИЙ ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ ХЭМЭЭН МИШЕЛЬ БАЧЕЛЕТ МЭДЭГДЭВ

michelle-bachelet2

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелет

Хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын зөвлөлийн 43 дугаар (2020.02.24-03.13-ны өдрүүдэд Женев хотноо болсон) чуулганы үеэр НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелетын хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

Дэлгэрэнгүй: ТИТЭМ ВИРУС: ХҮНИЙ ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ ХЭМЭЭН МИШЕЛЬ БАЧЕЛЕТ МЭДЭГДЭВ

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

68eb88bc377df65f70943310996eac58

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг мэдэгдье. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

logo blue

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ 4-р сарын 2-4 ны өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан байна. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.

Дэлгэрэнгүй: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллага анхаарууллаа

face masks

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.

Дэлгэрэнгүй: Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн...

ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХЫГ ХҮСЧЭЭ.

dgradomreg1219 lg

Дэлхийн худалдааны байгууллагын дарга Roberto Azevêdo нь ДХБ-ын гишүүн орнуудаас COVID-19-тэй холбоотой худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцахыг хүсчээ.

Дэлгэрэнгүй: ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ...

COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ

covid 19

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: COVID-19 цар тахалын үеэр гишүүн орнууд нэн даруй шуурхай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор http://www.wcoomd.org/en/topics/facilitation/activities-and-programmes/natural-disaster/coronavirus.aspx цахим хуудсаар Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн хэлэлцээрийн зөвлөмж, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн холбогдох заалт болон бусад хууль тогтоомж, ДЭМБ-ын мэдээллийн сайт болон гишүүн орнууд сайн дураар өөрсдийн туршлагаа ирүүлж байна.

Дэлгэрэнгүй: COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН...

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ

coronavirus slider

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-аас БНХАУ-д анх гарсан Коронавирусийн халдвар нь дэлхийн олон оронд тархаж байгаатай холбогдуулан энэхүү вирусийн тархалт “Цар тахал” боллоо хэмээн зарласан. Үүнтэй уялдуулан ДЭМБ-аас зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэрхэн хяналт тавих талаар ДГБ-тай харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГААЛИЙН...

ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2020 ОH

unnamed

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн иргэн таныг төрийн албаны тусгай шалгалтанд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их,  дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн иргэн таныг төрийн албаны тусгай шалгалтанд хамрагдахыг  урьж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН...

ДГБ-ЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН: МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДРИЙГ ӨӨРЧЛӨЛТ, УДИРДЛАГА

11

ДГБ-ын Чадавхыг бэхжүүлэх хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо байрлах ДГБ-ын байранд “Маргаашийн тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийг өөрчилж, удирд” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааны эхний өдөр “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ДГБ-ын ажлын хэсэг”-ийн 12 дугаар хуралдаантай хамтдаа зохион байгуулагдсанаар онцлог байлаа. Хуралдаанд ДГБ-ын гишүүн орон, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, бусад харилцагчид оролцов. Нээлтийн үеэр онцолсон асуудал:

Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН: МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ...