mn GB
Mobile menu

“ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ

logo blue

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийж, мэргэжлийн ангийндараах бүлгүүдийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Үүнд:

Дэлгэрэнгүй: “ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2019 он/

123

Гадаад худалдааны нийт бараа эргэлт,экспорт импорт: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 онд 13747.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар буюу 860.6 сая ам.доллараар өссөн. Үүнээс экспорт 7619.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 8.7 хувиар буюу 608.0 сая ам.доллараар өссөн бол импорт 6127.4 сая ам.долларт хүрч 4.3 хувиар буюу 252.6 сая ам.доллараар өссөн байна

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2019 он/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ-ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ИРГЭН ТАНЫГ урьж байна.

Ажлын байр:

-       Хилийн боомтод байрлах лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/,
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
  • Монголд улсын иргэний үнэмлэх,
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажлын байрны тодорхойлолт,
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 02 дүгээр сарын21-ний өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажлын байрны орон тоо гарсан тул малын эмнэл зүй /084101/, мал аж ахуй /081105/, эрх зүй 042101/, гаалийн удирдлага /041601/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилласан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ИРГЭН ТАНЫГ урьж байна.

Ажлын байр:

-       Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хорооны эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/,
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
  • Монголд улсын иргэний үнэмлэх,
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажлын байрны тодорхойлолт,
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 02 дүгээр сарын21-ний өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД АНХААРУУЛЖ БАЙНА

logo blue

- Шинэ коронавирусын халдварлалт БНХАУ-д ихсэж байгаатай холбогдуулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдчилан сэргийлэх амны хаалтыг хэрэглэж байх;

- Ханиад томуу туссан болон халуунтай байгаа бол гаалийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл олгох арга хэмжээ авах;

- Халдварын голомттой улсаас бараа импортолж байгаа тохиолдолд гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж байх.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД АНХААРУУЛЖ БАЙНА

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙЛЭЭ

logo blue

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийж байна. Үүнд:

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙЛЭЭ

ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ӨДӨР 2020

icd2020 article en

Монгол Улс 1991 оны 9 дүгээр сарын 17-нд тус байгууллагын 111 дэх гишүүн болсон. Жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны “Олон улсын гаалийн өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагаас тухайн жилийн уриаг гишүүн орнууддаа хүргүүлдэг билээ.

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ӨДӨР 2020

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН -2020

 MG 6127

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын гаальчдын баярын өдрийг тохиолдуулан Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг 2020 оны 1 дүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд уг зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын болон харьяа гаалийн газар хорооны дарга, удирдлагууд оролцож 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээ тайлагнан, 2020 ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөж, цаашид гарч буй алдаа дутагдлыг арилгах, урьчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар харилцан ярилцаж, туршлагаа солилцлоо.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН -2020

ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ VIII ДАХЬ УУЛЗАЛТ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

DSC03267

Их түмэн санаачлага төслийн гадаад худалдааг хөнгөвчлөх, чадавхийг бэхжүүлэх 8-р уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг БНСУ-ын гаалийн байгууллага хамтран зохион байгуулав. Тус уулзалтаар төслийн гишүүн орнуудын (БНХАУ, ОХУ, БНСУ, МУ) гаалийн байгууллагын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр /ИААН/- ийг хэрэгжүүлэх хүрээнд тулгамдсан асуудал болоод харилцан шилдэг туршлагуудаас мэдээлэл солилцон нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ уулзалтад МУ-ын ГЕГ-аас хэрэгжүүлж байгаа ИААН-ийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр /ХХЗХ/- ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл, танилцуулга бэлтгэн оролцов.

Дэлгэрэнгүй: ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ VIII ДАХЬ...

ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

logo blue

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортлож,150 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.

ЭКСПОРТ

Экспорт 6528.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 583.9 сая ам.доллараар буюу 9.8 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй: ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

IMG 2901

Монгол-Оросын гаалийн байгууллагуудаас гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны ажлын хэсгийн Гуравдугаар уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болов.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ...