Импортын согтууруулах ундаанд олгодог “онцгой албан татварын тэмдэгт”-ийн худалдан авалт огцом нэмэгдсэн талаар ОХУ-ын гаалийн байгууллагаас мэдээлж байна. Үүссэн нөхцөл байдлын шалтгаан, түүнчлэн онцгой албан татвартай барааны импортын өнөөгийн байдлын талаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга Е.В. Ягодкина “Российская газета” сонинд ярилцлага өгөв.
Монгол Улсын Гаалийн байгууллага Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Азийн орнуудын гаалийн байгууллагын шинэчлэл 2020-2023 төсөлд хамрагдах болсон. Төслийн хүрээнд гаалийн байгууллагын стратеги төлөвлөгөө, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн лаборатори, өөрчлөлтийн менежмент, төслийн удирдлага болон бусад чиглэлээр гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байна.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Монголын Худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамны ЗӨВШИЛЦӨЛ танхимд амжилттай зохион байгуулагдав.
Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТРАМ – ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй жижиг арлуудын дээд хэмжээний уулзалт 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй жижиг арлууд, дамжин өнгөрөх болон өндөр хөгжилтэй улс орны төлөөлөл, банк санхүүгийн байгууллага, бусад олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түнш байгууллагуудын 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн болсноор үндэсний хэмжээнд гадаад худалдааны бодлого, хэрэгжилтийг тус байгууллагаас гаргасан бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. ДХБ-аас гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлөөс хамаарч худалдааны бодлогыг тодорхой хугацаанд хянан үзэж, Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэн, хугацаатай үүрэг өгч ирсэн юм.
Дэлгэрэнгүй: ДХБ-ААС МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭВ
Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, уг хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсноор худалдааг хөнгөвчлөх асуудал үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлын нэг болсон. Анх хэлэлцээрт нэгдэн орох үед Монгол Улсын үүрэг амлалт 23.5 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар хэлэлцээрийн хэрэгжилт 56.3 хувьтай байна.
Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч” өргөмжлөл бүхий 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагналыг олгодог. Тус шагналын 2020 оны эзнээр Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ууганбаяр тодорсон байна. 2020 онд Г. Ууганбаяр нийт 9 хэрэг илрүүлсний 3 нь эрүүгийн, 6 нь захиргааны чанартай хэрэг байснаас 5 нь зэрлэг амьтны эд эрхтэнтэй холбоотой зөрчлүүд байв.
Дэлгэрэнгүй: 2020 ОНЫ “ЗЭРЛЭГ АМЬТАН УРГАМЛЫН ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-ИЙГ ТОДРУУЛЛАА
Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 онд хэрэгжиж эхэлснээр уг хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр худалдааг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд гаалийн байгууллага нь уг хэлэлцээрийн хэрэгжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Дэлгэрэнгүй: МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг Монголын гаалийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд “Олон улсын гаалийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.