Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Дата Модел төслийн баг (DMPT) “Дата Модел”-ийг хөтөлж, шинэчилсэн хувилбарыг гаргах үүрэгтэй ажилладаг. Дата моделийн техникийн үйлчилгээний үйл явцыг холбогдох үйлчилгээний журмын дагуу явуулж, ДГБ-ын Дата моделийн хэрэглэгчид, Тухайлбал, ДГБ-ын гишүүд, түнш орны Засгийн газрын байгууллага, бусад олон улсын байгууллагууд дата засварлах хүсэлтийг төслийн багт хянуулахаар өгөх боломж олгодог.
Дата Моделийн төслийн баг 2019-2020 онд гишүүдээс ирүүлсэн 33 дата засварлах хүсэлтийг хүлээн авч баталсан. Эдгээр бүх батлагдсан дата засварлах хүсэлтийг нэгтгэн “ДГБ-ын Дата модел 3.10.0 хувилбар”-ыг гаргалаа.
Энэхүү шинэчилсэн хувилбар (Version 3.10.0) нь 3дугаар хувилбарын ерөнхий давталт бөгөөд энэ нь гаалийн импорт/экспорт/дамжин өнгөрөх журмын өгөгдөл (дата)-ийн шаардлага, түүний дотор дижитал хамтын ажиллагааны дүрэм журмыг дэмжих үүднээс Нэг цонхны орчинд ажилладаг Гаалийн байгууллага болон түнш төрийн агентлагууд хамарсан болно.
Тиймээс ДГБ-ын Дата моделийн 3.10.0 хувилбарт худалдаа эрхлэгчдэд дүрэм журмын өгөгдөл (дата)-ийн шаардлагыг (импортын мэдүүлэг, ачааны мэдүүлэг, дамжин өнгөрөх мэдүүлэг гэх мэт Хувийн байгууллагаас Засгийн газарт (B2G) ирүүлдэг мэдүүлэг); цахим гэрчилгээ (лиценз, зөвшөөрөл, гэрчилгээ болон бусад төрлийн цахим баримт бичиг); хяналтын мэдэгдэл, эсхүл хариу (G2B; ба засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо (өөрөөр хэлбэл INTERGOV + G2G). Гуравдугаар хувилбарын нэг хэсэг болгон шинэ хувилбар нь өмнөх хувилбартайгаа уялдаатай хэвээр байна.
ДГБ-ын Дата моделийн талаарх нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой.
Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Шинэчлэн найруулсан Киото конвенцийн менежментийн хорооны 23 дугаар хурал 2020 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Менежментийн хорооны хуралд тус байгууллагын гишүүн орны гаалийн байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцож, “Шинэчлэн найруулсан Киото конвенцийг бүрэн хэмжээнд хянах эрх мэдэл”-ийг ажлын хэсэгт шилжүүлсэн нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.
Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр – Монгол Улс”-д медиа нөлөөлөл хийх ажлыг “Монголын олон нийтийн медиа контент сан” ГХЯ, Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэгтэй хамтран гүйцэтгэсэн.
Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 137 дугаар Чуулган 2020 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, тус байгууллагын Гишүүн 150 орны Гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 онд хэрэгжиж эхэлснээр уг хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр худалдааг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд гаалийн байгууллага нь уг хэлэлцээрийн хэрэгжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Дэлгэрэнгүй: МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН АШИГЛАЛТАД ОРЛОО
Дэлгэрэнгүй: ЭКСПОРТ, ИМПОРТЫН СТАТИСТИКИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ ГАРЛАА
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу Бүгд найрамдах улсаа зарласан баярын өдөр тул авто замын боомтууд амарна. Сэлэнгэ аймаг дахь төмөр замын Сүхбаатар боомт, Дорноговь аймаг дахь төмөр замын Замын-Үүд боомт ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах салбаруудын нэг гадаад худалдаа бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг улам өсч байна.
Монголын чацарганы кластерийн анхдугаар форум “Монголын чацаргана – дэлхийн зах зээлд” сэдвээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй: МОНГОЛЫН ЧАЦАРГАНЫ КЛАСТЕРИЙН АНХДУГААР ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлхийн гаалийн байгууллагын Техникийн байнгын хорооны 229/230 дугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 26-29-ний хооронд хоёр үе шаттайгаар, цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим хуралдаанд 190 оролцогчид 72 Гишүүн орон, 10 ажиглагч байгууллагаас оролцлоо.
Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН ТЕХНИКИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Европын Холбооны Холбооны Худалдааны өдөр 2020” уулзалт Европын Холбооны “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй: ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ ӨДӨР 2020 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улс анхны бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болох “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)”-т 7 дахь гишүүн орноор нэгдэн орж, хэлэлцээрийг Улсын Их хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганаар соёрхон баталсан.
Дэлгэрэнгүй: АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР /АНДХХ/-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ