Дэлхийн Гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 135/136 дугаар ээлжит Чуулган анх удаагаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, Дэлхийн Гаалийн Байгууллага хоорондын ДГБ-ын nCEN програм ашиглах тухай гэрээнд монголын талыг төлөөлж ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Ковид-19 цар тахлын улмаас ДГБ-ыг төлөөлж ДГБ-ын Нарийн бичгийн даргын газар уг гэрээнд 5 дугаар сарын 28-ны өдөр Брюссель хотноо гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу ДГБ нь nCEN (Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ) програм ашиглах онцгой бус эрх бүхий, бусдад дамжуулж үл болох, оюуны өмчийн эрхийн шимтгэлгүй лицензийг Монголын гаалийн байгууллагад үнэ төлбөргүй олгох юм.
Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна. Хэлэлцээрийн нэгдүгээр хэсэгт тусгасан 36 арга хэмжээний хэрэгжилтийг хангахад хилийн хяналтын байгууллага гол үүрэгтэй оролцох билээ.
Их түмэн санаачилга(ИТС) хөтөлбөрийн Монгол дахь Ажлын нэгжүүдийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” 2011 оноос хойш дэмжин ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг сүүлийн гурван жилд эрчимжүүлэн Их түмэн санаачилгын Монгол дахь Ажлын нэгжүүд болон холбогдох байгууллагуудын уулзалт, сургалт тогтмол зохион байгуулж, үүний үр дүнд ИТС-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны Гаалийн дэд хороогоор “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох” төслийг Монголын гаалийн байгууллагаас танилцуулж төсөл хэрэгжих болсон.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. “БОДЛОГЫН ИННОВАЦИ 2020” төслийн сонгон шалгаруулалтад Гаалийн ерөнхий газрын “Төрийн албан хаагчийн зан үйлд нөлөөлөх мэргэшлийн стандарт боловсруулах арга зүй: Гаалийн байгууллагын жишээн дээр” төсөл сонгогдлоо.
Монгол Улсын хоёр дахь Чөлөөт худалдааны хэлэлцээр буюу анхны Бүс нутгийн худалдааны хэлэлцээр болох Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Оросын гаалийн байгууллага COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны Нэгдүгээр орлогч дарга Р.В.Давыдовын Оросын “RT”телевизэд өгсөн ярилцлагаас:
Дэлгэрэнгүй: Р.В.ДАВЫДОВ: ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ ОГЦОМ ӨСӨВ
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Дэлгэрэнгүй: ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГИЙН 100 КГ ҮР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Дэлхий дахинд тархаад байгаа Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран ажиллаж байна.
Доржхандын Цэнд
/1960-2020 он/
Гаалийн ерөнхий газрын даргаар 1996-1998 онд ажиллаж байсан Доржхандын Цэнд нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/174 албан бичгийн дагуу Гаалийн ерөнхий газар “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” аянд нэгдлээ. Аяны хүрээнд:
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” АЯНД НЭГДЭВ