mn GB
Mobile menu

ДГБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН 22 ДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ap gallery 2 

ДГБ-ын Ази Номхон Далайн Бүс Нутгийг даргалагч Индонез Улсын гаалийн байгууллага “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Гаалийн байгууллагын дарга нарын 22 дугаар уулзалт”-ыг 2021 оны 4 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уулзалтад бүс нутгийн гаалийн байгууллагын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Чадавхыг бэхжүүлэх газар, Бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээний удирдах ажилтан, албан хаагчид оролцлоо.
Уулзалтад Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан хаагч нар оролцож бусад орны гаалийн байгууллагын туршлагаас суралцан, ДГБ-ын 2022/2024 оны стартеги төлөвлөгөөний хүрээнд бүс нутгийн алсын хараа, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН 22 ДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ...

ДГБ-ын SAFE багц стандартын чиглэлээр шинэ цахим сургалтын хичээл бэлэн боллоо

Дэлхийн гаалийн байгууллагын SAFE багц стандарт 2018 онд шинэчлэгдэн гарсан билээ. Тус шинэ хувилбарт тусгагдсан өөрчлөлтүүдийг бататгасан ойлголт өгөх зорилгоор CLiKC! платформд шинэ цогц хичээл орсон. ДГБ-ын гишүүн орнуудын ДГБ-ын албан ёсны цахим хуудсанд гишүүнчлэлийн эрхээр нэвтрэх боломжтой ажилтнууд тус сургалтад чөлөөтэй хандах боломжтой юм. Харин гаалийн үйл ажиллагаанд оролцогч талууд ДГБ-ын “WCO Academy” цахим хуудаснаас 2019 оны эхээр тус хичээлийг үзэж судлах боллмжтой болно.

ДГБ Мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ хийх гарын авлагыг боловсруулан нийтэллээ

Дэлхийн гаалийн байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ хийх гарын авлага” бичиг баримтыг өлгийдөн авлаа. Уг гарын авлагын зорилго нь мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээний талаарх товч ойлголтыг түгээхэд орших бөгөөд үүнд мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ гэж яг юу болох, түүнийг хэрхэн ашиглах, энэ нь гаалийн болон төрийн бусад байгууллагад ямар ач холбогдолтой болохыг танилцуулах хамаарах юм.

Тус гарын авлагад их хэмжээний мэдээллийн өгөгдөл болон түүнд хийх дүн шинжилгээг ашиглан засаглалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, дүн шинжилгээ хийхэд түгээмэл ашиглагддаг урьдчилан таамаглах дүн шинжилгээ, тооцоолон бодох, статистикийн програмчлалын хэл зэрэг арга хэрэгслүүдийг танилцуулсан болно.

Түүнчлэн гаалийн орчинд мэдээллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, түүнийг ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөхөд ашиглах талаар дурдагдсан. Мэдээллийн дүн шинжилгээний стратегийг сайжруулах, үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох, гаалийн байгууллагын холбогдох хүчин чадлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

ДГБ ОУВС-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия Олон улсын валютын сангийн төсвийн асуудал эрхэлсэн газрын дарга Витор Гаспар нар 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Татвар орлогын эрх бүхий байгууллагын төсвийн мэдээллийн арга хэрэгсэл (RA-FIT)-ийг ашиглан гаалийн мэдээлэл цуглуулах тухай тус санамж бичгийн хүрээнд ДГБ-ын гишүүн орнуудаас гаалийн байгууллагын мэдээллийг Гаалийн байгууллагын тухай олон улсын асуулгаар дамжуулан сайн дурын үндсэнд цуглуулах чиглэлээр ДГБ болон ОУВС хамтран ажиллах юм. Уг түншлэлийг өрнүүлэх зорилго нь мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллагын тоон болон чанарын үзүүлэлтээр гаргахад оршино. 

Нөөц бололцоо мэргэшил мэдлэгтэй хослуулах замаар Гаалийн байгууллагын тухай олон улсын асуулгыг үр дүнтэй хэрэгжүүлснээр үндэсний хэмжээний гаалийн байгууллагын талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа дүн шинжилгээнд ашиглан бодлогын болон захиргааны чиглэлээр ахиц дэвшил гаргах боломжийг тодорхойлж, нөөцийг хуваарилах болон хөрөнгө оруулалтыг дэмжин зөвлөгөө өгөх, шууд техник туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

ТАТВАРЫН БАГЦЫН III ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ЗӨВЛӨМЖ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Laboratory

      Гаалийн лабораторийн зөвлөмж нь гаалийн байгууллагуудын лаборатори байгуулах, шинэчлэн сайжруулахад дэмжлэг үзүүлэх гарын авлага юм. Тус баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах V хавсралтад бүс нутгийн лабораторийн холбоо барих мэдээлэл, шаардлагатай мэдээ, мэдээллийн холбоосыг шинээр нэмж өгсөн байна. Бүс нутгийн гаалийн лаборатори нь бүс нутгийн чадавхийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд сургалт, мэдээллээр гишүүн орнуудаа хангадаг. Түүнчлэн V хавсралтад Уялдуулсан системийн хорооны 61 дэх хуралдаанаас батлан гаргасан “Бүс нутгийн гаалийн лаборатори байгуулах процедур, тавигдах шаардлага” хэсгийг тусгаж өгсөн. Бүс нутгийн гаалийн лабораторийн сүлжээнд нэгдэх хүсэлтэй гишүүн орнуудад дээрх статус авах шалгуур хангасан эсэхээ тодорхойлоход энэ нь туслах юм. Уг баримт бичгийг шинэчилсэн хувилбараар нь Англи болон Франц хэл дээр Дэлхийн гаалийн байгууллагаас авах боломжтой.

Дэлгэрэнгүй: ТАТВАРЫН БАГЦЫН III ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ЗӨВЛӨМЖ...

Дэлхийн гаалийн байгууллага Уялдуулсан системийн тухай Конвенцийн 30 жилийн ойн баярыг тэмдэглэв

dgb

Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Уялдуулсан Системийн Хорооны 61 дүгээр хуралдааны эхэнд Уялдуулсан Системийн тухай олон улсын конвенцийн 30 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд гишүүн орнуудын гаалийн байгууллагын болон олон улсын байгууллагын төлөөлөл, хүндэт зочид, Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд зэрэг нийт 150 орчим хүн оролцсон байна.

Дэлгэрэнгүй: Дэлхийн гаалийн байгууллага Уялдуулсан системийн тухай Конвенцийн 30 жилийн ойн баярыг тэмдэглэв