mn GB
Mobile menu

ДГБ Мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ хийх гарын авлагыг боловсруулан нийтэллээ

Дэлхийн гаалийн байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ хийх гарын авлага” бичиг баримтыг өлгийдөн авлаа. Уг гарын авлагын зорилго нь мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээний талаарх товч ойлголтыг түгээхэд орших бөгөөд үүнд мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ гэж яг юу болох, түүнийг хэрхэн ашиглах, энэ нь гаалийн болон төрийн бусад байгууллагад ямар ач холбогдолтой болохыг танилцуулах хамаарах юм.

Тус гарын авлагад их хэмжээний мэдээллийн өгөгдөл болон түүнд хийх дүн шинжилгээг ашиглан засаглалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, дүн шинжилгээ хийхэд түгээмэл ашиглагддаг урьдчилан таамаглах дүн шинжилгээ, тооцоолон бодох, статистикийн програмчлалын хэл зэрэг арга хэрэгслүүдийг танилцуулсан болно.

Түүнчлэн гаалийн орчинд мэдээллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, түүнийг ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөхөд ашиглах талаар дурдагдсан. Мэдээллийн дүн шинжилгээний стратегийг сайжруулах, үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох, гаалийн байгууллагын холбогдох хүчин чадлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.