Боршоо боомтын нээлт 2024.04.06-нд болж өнгөрлөө.

 


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 10.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар  21 обьект бүхий 41884 м2 талбайг хамарсан өргөтгөл шинэчлэлийн ажлыг “И СИ СИ” ХХК, “Сайн Констракшн” ХХК барилгын компаниуд ажил гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

Боомтын зорчигч тээврийн хэсэгт 21 ш барилга, байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, зорчигч тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтанд орууллаа.

Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Боршоо боомтоор нэвтрэх зорчигчдын тоо 4-5 дахин, өдөрт нэвтрэх ачааны автомашины тоо 3 дахин, суудлын автомашины тоо 6-7 дахин нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл боломж бүрдэж улмаар гадаад худалдааны бараа эргэлт мөн хэмжээгээр нэмэгдэнэ.