Увс аймаг дахь Гаалийн газраас “Гааль-Бизнес түншлэл-2024” зөвлөлдөх уулзалтыг 2024.05.09-ний 14:00 цагт улсын хилээр байнга зорчигч иргэд, аж ахуй нэгж байгууллага, тээвэрлэгчидийн төлөөлөлийг оролцуулан зохион байгууллаа.
Уулзалтаар Гаалийн үнэлгээ, Гаалийн бүрдүүлэлт, Цахим бүрдүүлэлт, gaal,.mn, бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаа, Хорио цээрийн хяналтын хэрэгжилттэй холбоотой хүндрэлтэй болон цаашид анхаарах асуудал, Хориглосон хязгаарласан бараа, хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хууль хүлээлгэх хариуцлага, мөнгө угаах тероризмийн чиглэлээр, Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ, ТИР, ГИТ, ГИААН тухай, Гаалийн бүрдүүлэлтийн явцад гарч буй зарим хүндрэлтэй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хэлэлцүүлэг хийлээ. Гадаад худалдаа эрхэлэгч ААН, иргэд гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn системийн дадлага хийх хуваарийг гаргаж нийт иргэд, ААН-дэд Увс-Гааль түншлэл viber групт оруулж мэдээлэл өглөө.